Уншиж байна ...

Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.

Өргөтгөсөн худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл болон Орхон аймгийн малчин, хоршоологчид оролцож, үхрийн нэг килограмм махыг 14,000, адууны мах 10,500, хонины мах 12,000 төгрөгөөр худалдан борлуулж байгааг мэдээлээд буй.

Энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдсанаар нийслэлийн иргэд малчид, хоршоологчдоос дундын зуучлагчгүйгээр мах, цагаан идээгээ авах боломжийг олгож байгаа гэж УБЗАА-наас тайлбарлав.