Хууль зүйн яамнаас 2025 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэл “Хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд сайн дураар нутаг буцах тусгайлсан журам”-ыг хэрэгжүүлэхээр боллоо.
Мөн энэхүү сайн дураар нутаг буцах хугацаанд Хууль зүйн яамнаас гадаадын иргэдэд чиглэсэн шалгалтыг үргэлжлүүлэн явуулж, хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэн илэрсэн тохиолдолд албадан гаргах, дахин хилээр нэвтрэхийг хориглох зэрэг арга хэмжээг чанд мөрдөн ажиллах юм.
Эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!