ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/24-НД НИЙТЛЭГДСЭН
БНХАУ гадаадын иргэдэд зориулан хилээр нэвтрэх мэдүүлгийг цахимаар бүртгэх системийг энэ сарын 20-ноос нэвтрүүлжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газраас 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдэд зориулан хилээр нэвтрэх мэдүүлгийг цахимаар бүртгэх системийг нэвтрүүлсэн байна.
Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо дараах сувгуудаар дамжуулан хил нэвтрэх мэдүүлгийг цахимаар урьдчилан бөглөх боломжтой.
Үүнд:
- БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газрын албан ёсны цахим хуудас ашиглах https://s.nia.gov.cn/ArrivalCardFi.../entry-registation-home
- 移民局12367 аппликэйшн татан ашиглах,
- Wechat болон Alipay аппликэйшн ашиглах,
- Гар утсаар хил нэвтрэх мэдүүлэг бөглөх QR код уншуулах.
Хэрэв цахимаар урьдчилан мэдүүлэг бөглөх боломжгүй бол:
- Тус улсын хилийн боомт дээр очсоны дараа шалган нэвтрүүлэх цэгт байрласан QR кодыг гар утсаараа уншуулах,
- Хилийн шалган нэвтрүүлэх цэгт байршуулсан ухаалаг төхөөрөмж ашиглах,
- Цаасан хэлбэрийн "Гадаадын иргэд хил нэвтрэх маягт" буюу уламжлалт цэнхэр өнгийн цаасан суурьт мэдүүлгийн маягт бөглөх боломжтой байна.
Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яам
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

