Уншиж байна ...

Голомт Капитал ҮЦК ХХК “Ажиллахад таатай газар” батламжийг хоёр дахь жилдээ авлаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 11 сарын 12
Сурталчилгаа

Өнгөрсөн онд Голомт Капитал үнэт цаасны компани нь олон улсын “Great place to work institute”-ээс “Ажиллахад таатай газар” батламжийг Монголын хөрөнгийн зах зээлийн салбараас анхлан авсан бол энэ онд 2 дахь удаагаа гардан авлаа.

зураг
 

“Great place to work institute” нь 30 гаруй жилийн туршид жил бүр 5 тивийн 90 гаруй улсын 11 сая ажилтнаас судалгаа авдаг бөгөөд тухайн байгууллагаас ямар нэгэн бичиг баримт, үйл ажиллагааны амжилт, санхүүгийн тоон мэдээллийг авдаггүй.

Харин ажилтнуудаас:

  • Итгэлцэл
  • Хүндлэл
  • Шударга байдал
  • Бахархал
  • Нөхөрлөл гэсэн 5 ерөнхий үзүүлэлтийн дагуу 70 орчим асуумжийн хүрээнд авсан судалгааг өндөр нууцлалтайгаар үнэлж, хараат бусаар үр дүнг нь гаргадаг.

Өнгөрсөн оны Голомт Капитал үнэт цаасны компанийн нийт ажилтнуудын үнэлгээ Aзид төдийгүй дэлхийд өндөрт тооцогдож байсан.

Тэгвэл энэ онд тус үнэлгээг дахин авсан нь компанийн хүний нөөцийн бодлого, ажилтнуудад арга хэмжээ, дэмжлэг нь үр дүнтэй хэрэгжиж буйн баталгаа болсноороо онцлогтой байв.

зураг
 

Тус судалгаанд дэлхийд алдартай Google, Microsoft, IBM, American express, Cisco, Starbucks, DHL, IBM, Marriott, Disney зэрэг компаниуд жил бүр хамрагддаг нь байгууллагын соёл, хүний нөөцийн бодлогоо тодорхойлох гол хэмжүүрээ болгодог байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Хөрөнгө оруулалтын шинэ соёлыг түгээх эрхэм зорилгыг дээдлэн ажилладаг Голомт Капитал үнэт цаасны компани нь ийнхүү дэлхийн шилдэг компаниудтай эн зэрэгцэн үнэлэгдэж, байгууллагын соёлоо бэхжүүлэн ажиллаж байна.

Нээлттэй ажлын байр:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.