Уншиж байна ...

Сэлбэ голыг хөндлөн гарсан дулааны шугамд гэмтэл гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Дулааны 5г магистрал буюу Сэлбэ голыг хөндлөн гарсан шугамд гэмтэл гарсныг засварлаж дуусжээ.

Энэ талаар "УБДС" ТӨХК-аас "2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Сэлбэ голыг хөндлөн гарсан дулааны 5г магистрал шугамд гэмтэл гарсан.

Дулаан дамжуулах сүлжээний ашиглалт засвар үйлчилгээний албаны Шугамын ашиглалт, засварын дөрөвдүгээр хэсгийнхэн гэмтлийг засварлаж, өнөөдөр хэвийн ажиллагаанд орууллаа" гэж мэдээллээ.

5г магистрал шугам нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 13 дугаар хороолол орчмын айл өрх, ААН-үүдийг дулаанаар хангадаг байна.