Уншиж байна ...

Сайн Моторс ХХК наадмын ялагчид Jetour T1 автомашиныг гардууллаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 11 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Сайн Моторс ХХК, Skytel, NTV телевизийн хамтран зохион байгуулсан “Наадмын ялагчид JETOUR” бөхийн болзолт тааврын уралдаан амжилттай болж өндөрлөн, соёлын өв тээгч супер ялагч JETOUR T1 автомашины түлхүүрээ гардан авлаа.

Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж буй нийт нэг сая гаруй үзэгчдээс 10,000 гаруй бөхийн хорхойтон идэвх, сэтгэл гарган оролцсоны эцэст 2025 оны улсын баяр наадмын шөвгийн 4 бөхийн нэрийг зөв таасан цорын ганц ялагч цоо шинэ 100 саяын үнэтэй JETOUR T1 автомашины эзэн боллоо.

зураг
 

Сайн Моторс ХХК нь “Монгол хүнд шинэ машин’’ уриан дор ажилладаг. Энэ удаагийн аянаар монгол бөхийн хүч чадал, тэсвэр тэвчээрийг дээдлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй үзэгч олондоо зориулан болзолт тааврын уралдааныг зохион байгуулсан. Энэ бол Монгол бөхдөө хайртай, соёлын өв тээгч бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэх, залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилготой ашгийн бус аян байлаа.

зураг
 
зураг
 

Ялагчид бэлэглэж буй тус автомашин нь Jetour брэндийн сүүлийн үеийн T цувралын автомашин бөгөөд орчин үеийн дизайн, дэвшилтэт технологийг хослуулсан ухаалаг SUV. Германы нэр хүндтэй “Red Dot Design Concept Award 2024” шагналын эзнээр шалгарсан уг загвар нь хүчирхэг гүйцэтгэл, ухаалаг жолоодлогын систем, тав тухыг хослуулсан шийдлээрээ хэрэглэгчдийн анхаарлыг хамгийн их татсаар ирсэн.

зураг
 

Цор ганц супер шагналын эзнээр 22 настай Э.Зоригтбаатар тодорч Jetour T1 автомашиныг гардан авлаа.

зураг
 

Супер ялагчийн сэтгэгдэл:

Намайг Эрдэнэмөнхийн Зоригтбаатар гэдэг. Би Сүхбаатар аймгаас “Наадмын ялагчид Jetour” тааврын уралдаанд оролцсон.

зураг
 

Үндэсний бөхийг ах дүү нартайгаа сүүлийн хоёр жил шимтэн үзэж байна. Шөвгийн 4 бөхийг урьдчилан таамаглахдаа Даян аварга Батсуурь,  Улсын аварга Бүрэнтөгс нарыг шөвгийн дөрөвт бат үлдэнэ гэж бодсон. Харин Арслан Батмагнай, Улсын гарьд Өсөхбаяр нарыг гараад ирээсэй гэсэн хүсэл дээрээ тулгуурлан саналаа өгсөн. Гэтэл тэр хүсэл минь биелж, ялагчаар тодорсондоо туйлын баяртай байна.

зураг
 

Үндэсний бөхөө үзэж, сонирхож байгаад автомашинтай болсондоо сэтгэл хангалуун байна. Энэхүү уралдааныг шударга, амжилттай зохион байгуулсан Сайн Моторс компанийн хамт олонд баярлалаа.

Үндсэн хувилбар: 1.5 литрийн турбо хөдөлгүүр, урд дугуй хөтлөгчтэй, 12.8 инчийн дэлгэц, 18 инчийн обудтай.

Comfort болон Luxury хувилбар: 2.0 литрийн 4 цилиндртэй турбо хөдөлгүүр, бүх дугуйн BorgWarner XWD (6 дахь үе) хөтлөгч системтэй бөгөөд 19, 20 инчийн хайлшин обуд, 15.6 инчийн төв мультимедиа дэлгэцээр тоноглогдсон.

Хурдны зам, цас, шавар, элс, спорт, бартаат зам, хэмнэлттэй гэсэн нийт долоон төрлийн жолоодлогын горимтой.  Замын ямар ч нөхцөлд автоматаар дасан зохицож, жолоочид аюулгүй, тав тухтай байдлыг санал болгодог. 

Мөн 600 мм гүн ус туулах чадвар, -40°C хүртэл хүйтэнд туршигдсан Winter Package-тай бөгөөд үүнд суудал, жолооны хүрд, толь, салхины шил халах гэх мэтчилэн өвлийн нэмэлт горимууд багтсан. Энэ нь Монгол орны эрс тэс уур амьсгалд бүрэн нийцэж, тав тухтай байдлыг хангаж өгдөг.

зураг
 
зураг
 
зураг
 

 “Наадмын ялагчид JETOUR” аянд оролцсон хүмүүстээ баярлалаа.

зураг
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.