Энэ сарын нэгнээс нийслэл хотын хориглосон бүсэд оруулсан малыг гаргах ажлыг зохион байгуулжээ.
Төрийн байгууллага, дүүрэг, хороодын 767 албан хаагч, 173 машин техниктэйгээр төвийн зургаан дүүргийн бүс нутагт самналт хийж хориглосон бүсээс 1,160 адуу, 33 үхэр илрүүлж, 748 адууг хашаалсан байна. Хориглосон бүсэд малаа оруулсан 28 иргэнийг торгожээ.
Тэдэнд Зөрчлийн тухай хуулийн 6.30.3-т заасны дагуу нийт 28 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсүүд:
Хориглосон бүсэд мал бэлчээх нь хотын эко систем, ногоон байгууламжийг сүйтгээд зогсохгүй мал, амьтны гоц халдварт өвчин үүсгэх, олон нийтийг хамарсан өвчлөл тараах эрсдэлийг бий болгодог байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!