Ази тивийн найман улсын шилдэг тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөж буй “Physical Asia” шоу өнгөрсөн долоо хоногт Нэтфликс стриминг платформд эхний дөрвөн ангиа цацаж эхэлсэн билээ.
Нэтфликс компани өчигдөр буюу Мягмар гарагт өнгөрсөн долоо хоногийн статистик тоо баримтуудаа нийтэлжээ.
Эндээс харвал “Physical Asia” шоу англи бус хэл дээрх цуврал контентуудын дэлхийн жагсаалтын гуравдугаарт 5.2 сая үзэлтээр эрэмбэлэгдсэн байна.
Үүнээс гадна дэлхийн найман улсын зах зээлд нэгдүгээр байр эзэлсэн бол 44 улс, бүс нутгийн зах зээлд шилдэг 10-ын жагсаалтад багтжээ.
Үзэлтээрээ тэргүүлсэн улсуудад:
Шилдэг 10-ын жагсаалтад багтсан 44 улс, бүс нутагт дээрх наймаас гадна
Жич: Нэтфликс компани одоогоор Монголын зах зээлийн тоон үзүүлэлтүүдийг гаргадаггүй билээ.
Эх сурвалж: Netflix
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!