Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих нийтийн бие засах газрын барилгын жагсаалтыг гарган батлах, батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг холбогдох дүүргийн Засаг дарга нарт шилжүүлэн, хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахаар болжээ.
Ингэснээр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2 байршилд 368,3 сая төгрөгийн санхүүжилтээр Нийтийн бие засах газар барих юм.
Баригдах газар:
| № | Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил | Төсөвт өртөг /сая төгрөг/ |
|---|---|---|
| 1 | Нийтийн бие засах газар /СБД, 11 дүгээр хороо/ | 168.8 |
| 2 | Нийтийн бие засах газар /БЗД, 16 дугаар хороо/ | 199.5 |
| ДҮН | 368.3 |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!