UPC Group-ийн санаачлан хэрэгжүүлж буй дараагийн том бүтээн байгуулалт Heiwa #carehome орон сууцны төсөл хэрэгжихэд бэлэн боллоо.
Монгол улсад хэрэгжүүлэх энэхүү цогц төслийн хүрээнд
- Ахмад настан, асаргаа шаардлагатай айл өрхийн гишүүн нэг бүрийн амьдралын онцлогт тохирсон хүнд ээлтэй төлөвлөлттэй, асаргаа сувилал, эрүүл мэндийг хамгаалах цогц үйлчилгээтэй орон сууцны хотхон бүтээн байгуулах,
- Оршин суугчдынхаа нийгмийн оролцоо, үйлчилгээний хүртээмжийг дэмжих нэн шаардлагатай үйлчилгээний төвүүдийн төвлөрөл бүхий цогц экосистемийг байгуулан хөгжүүлнэ.
Япон улсын үйлчилгээний стандарт, жишгийн дагуу хэрэгжих энэ төсөлд ахмадыг асран халамжлах, нийгмийн хамгааллын үйлчилгээгээр тэргүүлэгч “IMC Life Stage” компанитай хамтран ажиллах юм.
Төслийн хүрээнд Эмнэлгийн зориулалттай газрыг эзэмшин урт хугацаанд хамтран ажиллах мэргэжлийн стандарт шаардлагыг хангасан, туршлагатай эмнэлгийн байгууллага, хувь хүн болон олон улсын эрүүл мэндийн байгууллагатай түншээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Иймд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж буй, цаашид бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэх сонирхолтой хувь хүн, албан байгууллагуудыг нийгмийн дэд бүтцийг хөгжүүлж, ахмад настан, асаргаа шаардлагатай иргэдэд чиглэсэн халамж, үйлчилгээний стандартад Шинэ жишиг тогтоох энэхүү томоохон зорилгод хамтран ажиллах дараах урилгыг хүргүүлье.
1. ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
- Эзэмших эрхтэй газарт стандартын шаардлага хангасан бүхий л төрлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой барилгыг хамтран байгуулах;
- Сонгогдсон хувь хүн, байгууллага нь өөрийн үйл ажиллагааны чиглэлээр эмнэлгийн (эрүүл мэндийн үйлчилгээ буюу эмчилгээ, урьдчилан сэргийлэх оношилгоо, уламжлалт эмчилгээ, сувилал, сэргээн засах болон нөхөн сэргээх г.м) үйлчилгээг бие даан эрхлэн тасралтгүй ажиллуулах
2. ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Эмнэлэг шинээр байгуулах, эсхүл өөрийн эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх хүсэл сонирхолтой байх;
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрхлэх мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй байх;
- Сувилгаа, нөхөн сэргээх, эсвэл өндөр настны эрүүл мэндийн чиглэлээр дор хаяж 5 ба түүнээс дээш жилийн туршлагатай байх;
- Эмнэлгийн чанарын удирдлагын системтэй, хүний нөөцийн хангалттай бүрэлдэхүүнтэй байх;
- Хариуцлага, ёс зүй, нийгмийн хариуцлагын бодлого хэрэгжүүлдэг байх.
3. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Хувь хүн, байгууллагын танилцуулга, үйлчилгээний чиглэл;
- Туршлагыг нотлох баримт (гэрээ, зөвшөөрөл гэх мэт);
- Үйлчилгээний чанар, стандартын гэрчилгээ, үнэлгээ;
- Хамтран ажиллах санал (санал болгож буй үйлчилгээ, хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар албан бичгээр тодорхойлсон байх);
- Эмнэлэг барьж байгуулах болон цаашид тогтмол эмчилгээ, үйлчилгээ эрхлэх санхүүгийн чадавхыг нотлох баримт тус тус болно.
4. Материал хүлээн авах хугацаа:
- Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 11-р сарын 16-ны өдрийг дуустал
- UPC Group-ийн Захиргааны ажилтан: Л.Бадамханд
- Утас: +(976) 9198-0777
- Имэйл: badamkhand.l@upg.mn
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!