Улсын цолтны эгнээнд ШИНЭЭР 17 бөх багтав

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны начны буюу тавын даваа өндөрлөлөө.

Дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, улсын харцага Э.Даш, Т.Бэгзсүрэн тэргүүтэй улсын цолтой 15 бөх шөвгийн 32-т үлдээд байна. 

Улсын цолтны эгнээнд

  • Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Номиндалай,
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн арслан Б.Шаравдорж,
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Х.Наранбаяр,
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн хурц арслан Г.Төрмөнх,
  • Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, аймгийн начин Б.Сундуйжав,
  • Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдорж,
  • Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр,
  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Ж.Жавхлан,
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож,
  • Өмнөговь аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар,
  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн арслан Э.Баасанжав,
  • Завхан аймгийн Идэр сумын харьяат, аймгийн арслан А.Нармандах,
  • Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэн,
  • Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ, 
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар,
  • Архангай аймгийн Тариат сумын харьяат, аймгийн арслан Ө.Батсуурь,
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат, цэргийн заан Б.Гончигсүрэн нарын 17 бөх багтлаа.