Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн хурц арслан Б.Номиндалайд уналаа
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны начны буюу тавын даваа үргэлжилж байна.
Түрүүлэх бөхчүүдийн тоонд орж байсан Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга П.Бүрэнтөгс энэ даваанд Сүхбаатар аймгийн Онгон сумын бөх, аймгийн хурц арслан Б.Номиндалайд уналаа. Ийнхүү Сүхбаатар аймгаас улсын начин цолтон төрлөө.
Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан Завхан аймгийн Идэр сумын аймгийн арслан А.Нармандахад өвдөг шороодов.
Аймгийн арслан Ө.Батсуурь гурван бөхөөс Булган аймгийн Могод сумын бөх, аймгийн арслан М.Эрхэмбаярыг амлан авч давснаар улсын цолтны эгнээнд орлоо.
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Ж.Жавхлан улсын харцага О.Мөнх-Эрдэнээр тав давж, улсын цолтон болов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

