ЦУОШГ: Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт 16:00 цаг хүртэл бороо орохгүй

Д.Янжиндулам, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын талбайн 2 цаг тутмын урьдчилсан мэдээг Цаг уурын байгууллагаас танилцууллаа.

Долоодугаар сарын 12-ны 14:00-16:00 цаг хүртэл

Төв цэнгэлдэх хүрээлэн:

Үүл багасна. Бороо орохгүй.

Салхи: Баруун хойноос секундэд 4-9 метр

Агаарын температур: +14°C

Хүй 7 худаг:

Үүлэрхэг. Бороо орохгүй.

Салхи: Баруун хойноос секундэд 6–11 метр

Агаарын температур: +14°C байна.

Хүй долоон худагт дааганы уралдаан 16:00 цаг хүртэл болох бол Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилнэ.