СОЁОЛОН: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Ч.Батжаргалын хонгор халзан үрээ түрүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Соёолон насны морьд бариандаа орж ирлээ.

Соёолон насны морьдын уралдаанд

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын хонгор халзан үрээ түрүү магнайд хурдаллаа. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын алаг үрээ аман хүзүүд хурдаллаа.

Увс аймгийн Зүүнговь сумын уяач Бадарчийн Норовсамбуугийн хээр үрээ айргийн гуравт, 

Архангай аймгийн Чулуут сумын Цэдэнсодномын Энхболдын халтар үрээ айргийн дөрөвт, 

Төв аймгийн Заамар сумын уяач Чилхаагийн Уламбаярын халтар үрээ айргийн тавд хурдалж наадамчин олноо баясгалаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав