Улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Пүрэвсайхан нар дөрвийн даваанд өвдөг шороодлоо

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан дөрвийн даваагаар үргэлжилж байна. 

Одоогийн байдлаар дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Батмагнай, гарди Ө.Бат-орших нар дөрөв давлаа.

Харин улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Б.Шаравдоржид, улсын арслан Ц.Бямба-Отгон цэргийн заан Б.Гончигсүрэнд тус тус уналаа. Тэгвэл улсын заан Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Д.Анар, Б.Серик, улсын харцага Н.Золбоо, Т.Баасанхүү, Д.Бат-Эрдэнэ, Т.Бэгзсүрэн, Ц.Мөнбаяр нар дөрөв даваад байна.