Аймгийн начин Б.Сундуйжав улсын аварга О.Хангайгаар дөрөв давлаа
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан дөрвийн даваагаар үргэлжилж байна.
Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат аймгийн начин Б.Сундуйжавд өвдөг шороодлоо.
Одоогийн байдлаар дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Батмагнай, гарди Ө.Бат-орших, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Д.Анар, Б.Серик, Д.Хүдэрбулга улсын харцага Н.Золбоо, Т.Баасанхүү, Д.Бат-Эрдэнэ, Т.Бэгзсүрэн, Г.Ганхуяг, Ц.Мөнбаяр нар дөрөв даваад байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

