ФОТО: Их насны морьдын уралдаанд хурд сорьсон унаач ХҮҮХДҮҮД
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаан боллоо.
Бороо хур элбэг, уралдааны замын аюулгүй байдлыг хангах үүднээс товлогдсон цагаасаа илт хоцорч буюу 19:00 цагт эхэлсэн юм. Мөн сэрвээний өндрийг хэмжих төхөөрөмж гацсанаас түр саатсан байна.
Их насанд 250 гаруй морь уралдсанаас
- Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн Халтар хээр морь улсад хоёр дахиа түрүүлснээр "Түмэн эх" болсон бол
- Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, уяач Г.Чинзоригийн Дөлгөөн ногоон морь удаалж,
- Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, улсын алдарт уяач Г.Даваадалайгийн Саарал морь айргийн гуравт,
- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Э.Бат-Эрдэнийн Хүрэн морь дөрөвт,
- Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Нямноровын Мөнхийн Бор морь айргийн тавд орлоо.
ФОТО
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
