Цэргийн арслан Г.Жамбалдорж 37 насандаа улсын НАЧИН боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
38 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны начны буюу тавын даваа эхэллээ.

Энэ даваанд зарим бөхчүүд өөрийн шавь нараа дэмжихээр шийдсэн бол зарим нь нэг нутгийн бөхчүүдээ амлан авсан юм. Тухайлбал улсын арслан Р.Пүрэвдага өөрийн шавь нарын нэг аймгийн арслан Б.Шаравдоржид, улсын заанг Н.Жаргалбаяр нэг нутгийн аймгийн арслан Х.Наранбаярыг, улсын заан Д.Анар нутгийн бөх аймгийн хурц арслан Г.Төрмөнхийг, улсын харцага Н.Золбоо нэг нутгийн цэргийн арслан Г.Жамбалдоржийг, улсын харцага Т.Баасанхүү өөрийн шавь хурц арслан Б.Өсөхбаярыг, улсын харцага Г.Бадрах нэг нутгийн аймгийн хурц арслан Д.Алтанцоожийг, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нэг нутгийн аймгийн арслан Э.Баасанжавыг, улсын начин Э.Сумъяабат нэг нутгийн аймгийн арслан Б.Бат-Эрдэнийг тус тус авлаа.

Цэргийн арслан Г.Жамбалдорж улсын харцага Н.Золбоогоор хамгийн түрүүнд улсын начин цолын босго алхсан бол аймгийн хурц арслан Г.Төрмөнх улсын заан Д.Анараар, аймгийн начин Б.Сундуйжав улсын заан Б.Серикээр тав давлаа.

Мөн аймгийн арслан Х.Наранбаяр улсын заан Н.Жаргалбаяраар начны давааг гаталсан юм. 

Аймгийн арслан Б.Шаравдорж улсын арслан Р.Пүрэвдагваар, Э.Баасанжав улсын өсөх идэр начин Ч.Батчулуунаар, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ улсын начин Э.Сумъяабатаар, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар улсын харцага Ц.Мөнхбаяраар, хурц арслан Б.Өсөхбаяр улсын харцага Т.Баасанхүүгээр даваа ахиж, улсын цолтон болж байна.