Начны буюу ТАВЫН ДАВААНД улсын цолгүй 28 бөх үлдлээ
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан дөрвийн даваа өндөрлөлөө.
Аварга арслангуудаар манлайлуулсан эхний дүйзээс улсын аварга О.Хангай Завхан аймгийн начин Б.Сундуйжавд өвдөг шороодсон бол улсын арслан Ц.Бямба-Отгон цэргийн заан Б.Гончигсүрэнд, улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Б.Шаравдоржид унасан юм.
Харин хоёр дахь дүйцээс улсын харцага Б.Зоригтбаатар аймгийн арслан М.Баяржавхланд, улсын харцага Ш.Пүрэвгарьд аймгийн арслан М.Гантулгад, улсын харцага Х.Гантулга аймгийн арслан М.Эрхэмбаярт, улсын харцага М.Бэлгүтэй аймгийн арслан Х.Чойжилсүрэнд тус тус өвдөг шороодлоо.
Энэ давааны сүүлээр улсын начин Ш.Дарханбат, аймгийн арслан Л.Даваажамц, аймгийн хурц арслан С.Очирбат, Ц.Мөнхбаяр нарын барилдаан хаялцахгүй удсан тул цэцийн эцсийн шийдвэрээр Л.Даваажамц, Ц.Мөнхбаяр нар давлаа.
Дөрвийн даваанд дархан нэг, улсын аварга хоёр, улсын арслан тав, улсын гарди нэг тэргүүтэй 36 улсын цолтон давлаа. Аймгийн цолтой бөхчүүдээс 28 бөх үлдээд байна.
Дөрөв давсан аймгийн цолтнууд
- Аймгийн хурц арслан Д.Алтанцоож,
- Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар,
- Аймгийн хурц арслан Б.Номиндалай,
- Аймгийн хурц арслан Г.Төрмөнх,
- Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар,
- Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр,
- Аймгийн хурц арслан У.Батцоож,
- Аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр,
- Аймгийн арслан Б.Баянсүх,
- Аймгийн арслан Э.Баасанжав,
- Аймгийн арслан Б.Көптилек,
- Аймгийн арслан Т.Дүүрэнсаран,
- Цэргийн арслан Г.Жамбалдорж,
- Аймгийн арслан Х.Наранбаяр,
- Аймгийн арслан Ө.Батсуурь,
- Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ,
- Аймгийн арслан Л.Даваажамц,
- Аймгийн арслан Н.Намнансүрэн,
- Аймгийн арслан А.Нармандах,
- Аймгийн арслан Б.Даваадалай,
- Аймгийн арслан Ж.Жавхлан,
- Аймгийн арслан Х.Чойжилсүрэн,
- Аймгийн арслан М.Эрхэмбаяр,
- Аймгийн арслан М.Гантулга,
- Аймгийн арслан М.Баяржавхлан,
- Аймгийн арслан Б.Шаравдорж,
- Цэргийн заан Б.Гончигсүрэн,
- Аймгийн начин Б.Сундуйжав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

