Улсын начин Л.Энхсаруул, Б.Түвшинтөгс, Э.Мөнхжаргал нар УЛСЫН ХАРЦАГА цолтон боллоо
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан зургаагийн даваагаар үргэлжилж байна.
Энэ даваанд гурван улсын начин цолоо ахиулж, УЛСЫН ХАРЦАГА боллоо. Тухайлбал,
- Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, улсын начин Б.Түвшинтөгс улсын начин цолын болзол хангаад буй Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ж.Жавлангаар,
- Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын начин Л.Энхсаруул улсын начин цолын болзол хангаад буй Булган аймгийн Сайхан сумын харьяат Б.Бат-Эрдэнээр,
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат улсын начин Э.Мөнхжаргал улсын начин цолын болзол хангаад буй Э.Мөнхбаатараар тус тус зургаа давж УЛСЫН ХАРЦАГА цолын болзол хангалаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
