Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Ариунбилэгийн хээр даага түрүү магнайд хурдалж, наадамчин олноо баясгалаа
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан дааганууд бариандаа орж ирлээ.
Тус уралдаанд 270 гаруй даага бүртгүүлж, 204 гаруй нь барианаас гарчээ.
Дааганы уралдаанд
Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Намсрайн Ариунбилэгийн хээр даага түрүү магнайд хурдалж, наадамчин олноо баясгалаа.
Архангай аймгийн Чулуут сумын уяач Цэдэнсодномын Энхболдын хүрэн даага аман хүзүүд хурдаллаа.
Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн зээрд азарга айргийн гуравт,
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уяач Банзрагчийн Жамбалхүүгийн сартай хээр даага айргийн дөрөвт,
Төв аймгийн Борнуур сумын уяач Цэрэндолгорын Нарангэрэлийн зээрд даага айргийн тавд хурдалж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
