ФОТО: Зургаан харцага төрсөн зургаагийн даваа
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан үргэлжилж байна.
Энэ жилийн наадамд 17 шинэ начин төрсөн. Тэднээс аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Ө.Батсуурь, аймгийн начин Б.Сундуйжав нар шууд харцага цолын болзол хангаад буй. Мөн улсын өсөх идэр начин Л.Энхсаруул, улсын начин Б.Түвшинтөгс, Э.Мөнхжаргал нараа начин цолоо ахиулаад байгаа юм.
Хүчит бөхийн барилдааны зааны даваа буюу долоогийн даваанд
- дархан аварга Н.Батсуурь улсын харцага Э.Дашийг амласан бол
- улсын арслан Ц.Содномдорж улсын өсөх идэр начин Л.Энхсаруулыг,
- улсын арслан Б.Орхонбаяр улсын начин Б.Түвшинтөгсийг,
- улсын арслан Э.Оюунболд аймгийн начин Б.Сундуйжавыг,
- улсын арслан Э.Батмагнай улсын начин Э.Мөнхжаргалыг,
- улсын заан Б.Бат-Өлзий аймгийн арслан Ө.Батсуурийг,
- улсын заан М.Лхагвагэрэл улсын заан С.Сүхбатыг амалж
- энэ даваанд улсын заан Д.Хүдэрбулга, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар туналаа.
ФОТО
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
