Time сэтгүүл сүүлийн дугаарынхаа нүүрэнд Ойрх Дорнодод энх тайван тогтоох хүчин чармайлт гаргасан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гэрэл зургийг залжээ.
Гэвч энэ зурагт өөрийнх нь үс бараг гараагүй талаар Трамп гомдоллосон байна.
“Time сэтгүүл миний тухай харьцангуй сайхан түүх бичсэн ч зураг нь миний хамгийн муухай зураг байж магадгүй юм. Тэд миний үсийг алга болгож, оронд нь титэм шиг харагдах маш жижигхэн зүйлийг толгой дээр хөвүүлсэн байна. Үнэхээр хачин!” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.
Гэрэл зургийг доод өнцгөөс авсан тул үнэхээр үс нь бараг харагдахааргүй гарсан байв.
Трамп цааш нь бичихдээ “Би хэзээ ч доод өнцгөөс авсан зурагт дуртай байгаагүй. Гэхдээ энэ бол супер муухай гэж хэлэхээр зураг байна. Тэд яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ?” гэж гомдолложээ.
Time сэтгүүлийн энэ нийтлэлд Трампын байгуулсан гавьяаг “Олон улсын тавцан дахь Америкийн тэргүүлэх байр сууриас татгалзсан гэх шүүмжийг няцаасан үйл явдал” гэж магтсан байна.
Трамп 2016, 2024 онуудад тус сэтгүүлийн оны онцлох хүнээр тодорч байсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!