Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хасын Хүлэгүүд баг EASL буюу Зүүн Азийн Супер лигийн эхний тоглолтоо Японы багийн эсрэг хийнэ

ikon.mn
2025 оны 10 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

2023 оноос эхлэн Зүүн Азийн сагсан бөмбөгийн шилдэг клубүүдийн өрсөлдөж эхэлсэн EASL тэмцээнд манай улсын Хасын Хүлэгүүд баг анх удаа оролцоход бэлэн болжээ.

Хүлэгүүдийн хувьд тэмцээний C хэсэгт Японы Alvark Tokyo, БНСУ-ын ChangWon LG Sakers багуудтай оноолт таарчээ.

Тус лигийн тэмцээний хүрээнд Тайвань, Хонг Конг, Макао, Филиппин, БНСУ, Япон, Монгол гэсэн 7 орны тус тусын лигийнхээ аварга болсон багууд өрсөлдөх юм. Багууд өөрийн талбайдаа болон аялан тоглолт гэсэн зарчмаар бие биеийнхээ эсрэг хоёр удаа тоглох хуваарьтай.

зураг
 

Тэмцээний нээлтийн тоглолтууд 10-р сарын 8-ны өдөр болох бөгөөд Хасын Хүлэгүүд баг шинэ улирлын хамгийн эхний тоглолтыг Японы Alvark Tokyo багийн эсрэг Токио хотын Keio цэнгэлдэх хүрээлэнд хийхээр боллоо.Үүнээс гадна тус өдөр Тайвань улсад мөн хоёр тоглолт болох хуваарьтай.

Тус тэмцээний бүх тоглолтууд 10-р сарын 8-ны өдрөөс эхлэн ирэх оны 3-р сарын 22-ны өдрийг хүртэл PSN телевизээр албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулагдан хүрнэ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.