“М БИ СИ АЗИА ПАСИФИК” ХХК: Нээлттэй тендер шалгаруулалтын урилга
2025 оны 09 сарын 12-ны өдөр
1. Тендерийн ерөнхий мэдээлэл.
Тендерийн нэр: “ М БИ СИ АЗИА ПАСИФИК ” ХХК Өөрийн эзэмшлийн Зам талбай нөхөн сэргээх ажил
Тендерийн дугаар: MBC AP - 01/2025
Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 09-р сарын 16-ны 17:00 цаг
Тендер хүлээж авах хугацаа: 2025 оны 09-р сарын 25-ний 17:00 цаг.
2. Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл
Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “М БИ СИ АЗИА ПАСИФИК” ХХК Өөрийн эзэмшлийн Зам талбай нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна.
Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ үү
3. Оролцогчдод тавигдах шаардлага.
- Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
- Оролцогч байгууллага нь “Авто замын тухай” 5.1 , 13.1 Хуулийн дагуу Зам талбайн тохижилтын ажил хийх, засварлах тусгай зөвшөөрөлтэй байх
- Оролцогч байгууллага нь Эрх зүйн маргаангүй байх.
- Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах Санхүүгийн чадамжтай ААН байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2025 оны 09 сарын 15-ны 17.00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.
Тендерийг 2025 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Сонирхсон ААН тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
УБ хот. Хан-Уул дүүрэг 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө-14.
АПУ ХК-ийн төв байр. Хөрөнгө ашиглалтын алба
Тендерийн комисс Х.Батжаргал Утас: 9111-9595,
Х.Мөнхтөр Утас: 99217155
Цахим хаяг: batjargal.kh@apu.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

