Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

ТООЦООЛОЛ: Багш нар хэдэн төгрөгийн цалинтай байна вэ?

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Багш нарын үндсэн цалинг нэмж, бүтцийг нь өөрчлөх замаар үүсээд буй цалингийн зөрүүтэй байдлыг багасгахаа Боловсролын Яамнаас мэдэгдээд буй. 

Тус яамнаас 30,806 багшийн 2025 оны гуравдугаар сарын байдлаарх цалингийн мэдээлэлд суурилж, тооцооллоо хийжээ. 

Энэ талаар Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга танилцууллаа. 

Тэрбээр "Багшийн үндсэн цалин орон даяар 1,484,000 төгрөг байгаа. Үүн дээр таван янзын нэмэгдэл, мөн таван төрлийн нэмэгдэл хөлс бодогддог.

зураг
 

Нэмэгдэл хөлс нь

  • нэгдүгээрт илүү цагийнх байна. Багш нар долоо хоногт 19 цаг ажиллах бөгөөд илүү заасан цагаа 1.5-аар үржүүлж, илүү цагийн хөлс авдаг.
  • Анги даавал 5%, 
  • кабинет удирдвал 5%,
  • заах аргын нэгдлийн ахлагчаар ажиллавал 5%, 
  • тусгай сургалт буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилласны 20%-ийн нэмэгдэл хөлс авдаг.

Дунджаар авч үзвэл нийслэлд ажилладаг багш 498,718 буюу 500,000 орчим төгрөгийн нэмэгдэл хөлс авч байгаа. Харин аймгийн төвийн сургуулийн багш нар дунджаар 371,810, суманд ажилладаг багш нар 312,768 төгрөгийн нэмэгдэл хөлсийг авч байна. Багш нарын авч буй нэмэгдэл хөлс нь дунджаар үндсэн цалингийнх 27 хувьтай тэнцдэг.

Харин нэмэгдлийн тухайд 

  • төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, жилд 1%
  • доктор, профессорын 10-20%
  • ур чадвар 10-20%
  • мэргэшлийн зэргийн 10-20%
  • орон нутгийн 20-40%-ийн нэмэгдэл авдаг.

Ингэснээр нийслэлийн багш нар 336,384, аймгийн төв ба алслагдсан гурван дүүрэгт ажилладаг багш нар 689,031, сумын багш нар 938,857 төгрөгийн нэмэгдэл авдаг" гэлээ.

Мөн багш нарт унаа, хоолны мөнгийг өгдөг байна. Тодруулбал нийслэлийн багш нар сард 168,645, аймгийн төвийнх 85,807, сумынх 69,828 төгрөгийн хоолны мөнгө авдаг гэж Боловсролын сайдын зөвлөх хэллээ. Үүний дээр гүйцэтгэлийн үнэлгээгээр шатлалаасаа хамааран 15-40 хувийн нэмэгдэл авах бөгөөд улсын дундаж дүн нь 120,923 төгрөг юм.

Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга "Үндсэн цалин дээр нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг тооцон үзвэл нийслэлийн багш 2,758,898 төгрөгийн орлоготой. Аймгийн төвийн багш нар 2,970,693, сумынх 3,070,816 төгрөгийг орлоготой байна. Багш нарын орлогыг улсын дунджаар үзвэл 2,928,854 төгрөг байгаа" хэмээв.
зураг
 

 Одоогийн байдлаар нийслэлд шинээр ажилд орж буй залуу багш нарын 13 хувь нь 2,000,000 төгрөгөөс доош цалинтай байгаа юм. Үүсээд буй цалингийн зөрүүг багасгахын тулд зарим төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалинд шингээх хувилбарыг боловсруулаад байгааг Боловсролын Яамнаас ийнхүү мэдээлж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Улсын Их Хурал(УИХ) хэлэлцэн шийднэ.

https://www.facebook.com/MinistryofEdu/videos/1091211113135687