ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Их эрдмийн босгоноос эхлээд амьдралын алтан босго руу алхан орж буй сурагч бүхэнд илгээсэн Ерөнхий сайдын захидал

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар 1-12-р ангийн сурагчдад зориулан 12 төрлийн захидал бичсэн байна. 

Тэрбээр захидлуудаараа дамжуулан сайн хүн, сайн сурагч байхын үнэ цэнийг сануулж, багшийнхаа үгийг хүндэтгэж сонсох, найзууддаа халуун дотноор хандах, “баярлалаа” гэж үргэлж хэлж байхыг уриалж байна гэжээ. 

1-р анги: Эхний өдөр жаахан догдолж, сандарч болох ч битгий айгаарай. “Буруу байх вий” гэж айлгүй багшаасаа, гэрийнхнээсээ асууж байгаарай

зураг
 

2-р анги: Зураг зурах, будах, амьтан тэжээх, хайрлах, хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа аялах, ном унших зэргээр чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх нь чиний ирээдүйн мөрөөдөлд хүрэх замын эхлэл юм шүү 

зураг
 

3-р анги: гадаад хэл сурахын үндэс нь эх хэл, ирээдүйг гэрэлтүүлэх түлхүүр нь англи хэл учраас хичээнгүйлэн суралцаарай 

зураг
 

4-р анги: Чиний нас бол шинэ зүйл сурахад хамгийн тохиромжтой үе 

зураг
 

5-р анги: гар утас, компьютер, интерактив тоглоом, аппликэйшнийг зүй зохистойгоор ашиглан, зөв хэрэглээрэй

зураг
 

6-р анги: Үндэсний бичиг бол монгол хүн бүрийн бахархал соёлын дархлаа учраас хичээнгүйлэн суралцаарай 

зураг
 

7-р анги: Хүүхэд насны гэгээлэг ертөнцөөс өсвөр насны бие даасан хувь хүн болон төлөвших гайхалтай цаг үе ирж байна

зураг
 

8-р анги: Чиний өмнө томсон харагдаж буй тэр дэлхий ертөнц өөрийн тань хүсэл, тэмүүлэл, зорилго, мөрөөдлийн төлөөх хичээл зүтгэл бүрийн тоогоор илүү улам ойртоно 

зураг
 

9-р анги: дэлхийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэхийн төлөө шамдан суралцахыг хүсье 

зураг
 

10-р анги: Энэ жилд чамд амаргүй сорилтууд тулгарч магадгүй, гэхдээ тэдгээр нь чамайг илүү хүчтэй, ухаалаг болгох боломж юм 

зураг
 

11-р анги: шинээр хэл сурч, ярих, илтгэх, мэтгэлцэх, бичих, найруулах, шүүн тунгаах, шүүмжлэх, зөв шийдлийг гаргах чадвараа хөгжүүлж, ирээдүйн мэргэжилд чиглэсэн жижиг, том алхмуудыг хэрэгжүүлсээр байгаарай

зураг
 

12-р анги: Итгэл найдвар дүүрэн энэ цаг үе нь чиний шинэ эхлэлийн бэлгэдэл байх болтугай

зураг