"Торгоны зам" авто раллигийн Монгол дахь уралдаан өндөрлөлөө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Торгоны зам” авто уралдаан ОХУ-ын Эрхүү хотоос долоодугаар сарын 11-ний өдөр гараагаа эхэлсэн. 

Улмаар тус улсын Эрхүү муж, Бүгд Найрамдах Буриад Улсаар дамжин Монгол Улсын нутагт энэ сарын 15-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирж, энэ сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн билээ.

Үргэлжлүүлэн Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийн нутгаар 5,500 километр зам туулж, өчигдөр хилээр гарчээ.

Энэ жилийн "Торгоны зам" авто уралдаанд:

  • Оросын Холбооны Улс
  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
  • Канад Улс
  • Бүгд Найрамдах Хятад Ард Улс
  • Бүгд Найрамдах Латви Улс
  • Мексикийн Нэгдсэн Улс
  • Бүгд Найрамдах Казахстан Улс
  • Туркменистан Улс
  • Бүгд Найрамдах Узбекистан Улс
  • Бүгд Найрамдах Беларусь Улс
  • Швейцарын Холбооны Улс
  • Монгол Улсын 837 тамирчин, 306 автомашин оролцож байна.
зураг
 

Өнөө жилийн авто уралдаан Бүгд Найрамдах Алтай Улсын нийслэл Горно-Алтайск хотод өндөрлөх юм. Одоогоор мотоциклийн ангилалд нийлбэр дүнгээр манай тамирчин П.Мөрөн тэргүүлж байна.