Цахим спортын Mobile Legends: Bang Bang (MLBB) тоглоомын эмэгтэйчүүдийн төрлийн зуны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "MLBB Women's Invitational 2025" энэ сарын 15-19-нд Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Нийт 500 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын "WAOW GG Esports" баг анх удаа оролцож, хоёр хожигдолтойгоор хэсгийн шатнаас тэмцээнээ дуусгалаа.
Ингэснээр "WAOW GG Esports" багийн охид MLBB Women's Invitational 2025 тэмцээний 13-16 дугаар байрт шалгарч, 10,000 ам.долларын шагналын эзэд болжээ. Мөн Монгол Улсын цахим спортын эмэгтэй тамирчид түүхэндээ анх удаа ДАШТ-д оролцсон тохиолдол боллоо.
Тэмцээний дараа "WAOW GG Esports" багийн эзэн М.Зэлмэ "WAOW GG Esports баг олон улсын тавцанд EWC MWI: MLBB эмэгтэйчүүдийн төрөлд анх удаагаа оролцсон түүхэн үйл явдлын гэрч болж чадлаа.
Цаашдаа улам өргөжин тэлж, олон улсын чансаа өндөр багуудыг эх орондоо урьж томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах төлөвлөгөөтэй үлдсэн өдрүүдээ өнгөрүүлэн нутгийн зүг жолоо эргүүлж байна. Иймд бидэнтэй хамтран цахим спортын салбарт нэгдэн түүхэн үйл явдлын нэгээхэн хэсэг болно гэж найдаж байна.
Цахим спортыг хөгжүүлэх, амжилт гаргах эсэх нь ивээн тэтгэгч байгууллагууд хамгийн чухал байдаг бөгөөд Монголын нөхцөл байдлын хувьд дөнгөж хөлд орж буй хүүхэд мэт өсөн торниж байна.
Манай багийн хувьд маш олон газруудтай хамтрах санал илгээсэн боловч яг ажил болж хамтран ажиллаж биднийг дэмжсэн цөөхөн хэдхэн байгууллага бий. Жишээлбэл Монпэй, Спирит мобайль, Бомбер хаус тэдгээртэй бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа" хэмээн ярилаа.
"WAOW GG Esports" багийн танилцуулга:
"WAOW GG Esports" багийн эхний тоглолт:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|