Энэ сарын 25-наас 27-ныг дуустал буюу ирэх амралтын өдрүүдээр жүдогийн Улаанбаатарын Их Дуулга тэмцээн болно. Өнөө жилийн Их Дуулга тэмцээнийг "Степпе Арена" буюу Мөсөн өргөөд зохион байгуулахаар болжээ.
Тус тэмцээнд 29 орны 247 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Тэмцээнийг зохион байгуулагч Монголын шигшээ багаас хамгийн олон буюу 56 жүдоч хүч сорих бол Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ны нэр дээр барилдах ОХУ, Беларусийн 27, БНХАУ-ын 26, БНСУ 18, Узбекистан 16, Япон 15, Тажикистан 12, Франц 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм.
IJF-ээс жил бүр Их Дуулга ангиллын есөн тэмцээн зохион байгуулах хуваарьтай. Манай улс Их Дуулга ангилал руу шилжсэнээс хойш гурав дахь удаагаа тус тэмцээнийг зохион байгуулах юм.
Их Дуулгад түрүүлсэн тамирчин чансаандаа 1,000 оноо авах бол мөнгөн медаль 700, хүрэл 500 оноотой. Тэмцээнд оролцсон тамирчин 10, нэг ялбал 100 оноог чансаандаа нэмэрлэх боломжтой аж.
Түүнчлэн алтан медалийг 5,000 евро, мөнгөн медаль 3,000 евро, хүрлийг 1,500 еврогоор байлна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|