Фүкүшимагийн цацраг идэвхт туяагаар бохирдсон хөрсийг Японы ерөнхий сайдын өргөөнд хүргэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Фүкүшимагийн цацраг идэвхт туяагаар хөнгөн бохирдсон хөрсний хэсгийг өчигдөр буюу Бямба гарагт Японы ерөнхий сайдын албан өргөөнд хүргэжээ.

Энэ хөрсийг өргөөний хашаан дахь цэцэрлэгт дэвсэж, 2011 оны гуравдугаар сард тохиосон гамшгийн аюул арилсныг олон нийтэд сурталчлах зорилготой юм байна.

Цүнами болон дараа нь үүссэн цөмийн цахилгаан станцын ослын улмаас цацраг туяагаар бохирдсон 14 сая шоо метр хөрсийг өнөөдрийг хүртэл тусгай байгууламжид хадгалан цэвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Японы засгийн газар 2045 онд бүх хөрсийг цэвэршүүлж дуусгаад байгальд шилжүүлэхээр төлөвлөжээ.

Хадгалагдаж буй хөрсний ихэнх хэсгийн бохирдол Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагаас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй гэж Японы байгаль орчны яам үздэг.

Тиймээс бэйсболын 11 стадионыг дүүргэх хэмжээний энэ их хөрсийг буцаан байгальд байрлуулахад иргэдийн сэтгэл зүйг бэлдэх ажлыг засгийн газар идэвхтэй зохион байгуулж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд хоёр шоо метр хөрсийг Токио дахь ерөнхий сайд Шигерү Ишибагийн албан өргөөний цэцэрлэгийн нэг хэсэгт дэвсгэр болгон ашиглахаар болжээ.

Японы засгийн газар өмнө нь Токиогийн хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтод Фүкүшимагийн хөрсийг ашиглахыг оролдсон ч хүмүүсийн эсэргүүцлийн улмаас больж байв.

Өнөөдөр Японд парламентын дээд танхимын сонгуулийн санал хураалт зохион байгуулагдаж байна.

Урьдчилсан санал асуулгаар Ишибагийн эвсэл энэ сонгуульд ялагдах төлөв харагдаж байгаа. Ингэвэл тэр ерөнхий сайдын албан тушаалыг нэг жил хүрэхгүй хугацаанд хашсаныхаа дараа огцорч болзошгүй юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг