Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан боллоо.
Төрийн их баяр наадмын даага насны уралдаанд нийт 240 морь бүртгүүлснээс 123 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөлсөн юм.
Нутаг нутгаас ирсэн хурдан дааганы уралдааны
Түрүү магнайд: Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Мөнгөншагайгийн сартай хээрийг 10 настай М.Энх-Эрдэнэ
Аман хүзүүнд: Дундговь аймгийн Луус сумын харьяат Аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хул халзанг 13 настай Б.Алтангадас
Айргийн гуравт: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Л.Ганболдын хүрэн халзанг найман настай Б.Бат-Орших
Айргийн дөрөвт: Дорнод аймгийн Матад сумын харьяат Ц.Хэрлэнгийн буурлыг 12 настай М.Төгөлдөр
Айргийн тавд: Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Улсын алдарт уяач Н.Нацагдоржийн хээрийг 10 настай Л.Даваадорж нар унаж, хурдлууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|