Өнөөдөр Улаанбаатарт бороо орохгүй. +25...+27 градус байна
Баяр наадмын өдрүүдэд буюу 11, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 12 нд ихэнх нутгаар халах боловч, 13-нд нутгийн төв хэсгээр ялангуяа Булган, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Иймд аялагчид, амрагчид, наадамчдыг гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав.
2025 оны 07-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16…+21 градус, Алтайн өвөр говиор +34…+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
- УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +25…+27 градус дулаан байна.
- БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24…+26 градус дулаан байна.
- ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +24…+26 градус дулаан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
