Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдийн мөнгө 100,000 төгрөгийг өнөөдөр олгоно"

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХҮЕГ)-аас танилцуулсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарьт хүүхдийн мөнгийг энэ сарын 7-нд олгоно гэсэн байв.

Гэвч одоог хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж ороогүй байгаа юм.

Иймд холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг арилжааны банкууд өнөөдөр шилжүүлнэ" гэлээ.

Харин арилжааны банкуудын лавлах утсаар тодруулахад "Санхүүжилт хийгдээгүй байна", "Хүүхдийн мөнгөний гүйлгээ хийгдэж эхэлж байна" зэрэг хариулт өгөв.