Уншиж байна ...
Зураг
Зураг

Нийтийн тээврийн автобуснуудад ариутгал, халдваргүйтгэл хийж эхэллээ

Б.Манлай
2025 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Улаанбурхан өвчин газар авч, халдварын тохиолдол буурахгүй байгаа учир нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд давтамжтайгаар ариутгал, халдваргүйтгэл хийж байгааг НТБГ-аас мэдээллээ.

Нийслэл хотод өдөрт 1,000 гаруй автобус иргэдэд үйлчилдэг байна. Эдгээр автобусанд ээлжлэн ариутгал хийж байгаа гэв.

Өнөөдрийн байдлаар/2025.07.01/ улсын хэмжээнд улаанбурхны халдвараар 11,016 хүн өвджээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой байна.

Хэт бага насны хүүхдээ дагуулж хүн олноор цугларсан арга хэмжээнд оролцохгүй байх, амны хаалт зүүхийг НЭМГ-аас зөвлөв.