Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын түүхэнд нэн чухал ойнуудын нэрийг хуульд оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжив

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2025.06.26) нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан нарын 40 гишүүний 2025 оны зургаадугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын төрт ёсны түүхэнд ач холбогдол бүхий дээрх ойн баяруудыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэхийг хуульчлах санаачилгыг Улсын Их Хуралд суудалтай 5 намын төлөөлөл бүхий 40 гишүүн санаачилсан билээ.

Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардын хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзэж төслийг боловсруулжээ.

Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 90 гишүүний 58 нь буюу 64.4 хувийн саналаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймээс төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/100064382633728/videos/695682983312172