Өнөөдөр бидний ашиглаж байгаа Монгол мөнгөн дэвсгэртүүдийг "eBay" сайтад "Хятадаас" гэсэн нэрээр худалдаалж байна. Тухайлбал манай 20 төгрөгний 10 боодол дэвсгэртийг буюу 20 мянган төгрөгийг тус сайтад 90 - 110 ам.доллар, тавтын боодлыг 65 ам.доллараар худалдаалж байна.
Тус сайтад манай нэгээс 100 төгрөгний мөнгөн дэвсгэртийг ийнхүү боодол боодлоор нь зарж байгаа нь хачирхалтай санагдлаа. Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр хямд өртгөөр үнэт цаасны материалийг ашиглах гэсэн хүмүүс ийм худалдан авалт хийдэг байна.
Хуучны мөнгөн дэвсгэртүүдийг цуглуулагч нар өндөр үнээр худалдан авах нь элбэг байдаг. Харин яг өнөөдөр Монголчуудын ашиглаж байгаа мөнгөн дэвсгэртүүдийг боодол боодлоор нь зарж байгаа нь бас дээрээс нь "Хятадаас" гэсэн нэр нь анхаарал татаж байна.
Бидний ашиглаж байгаа МОНГОЛ ДЭВСГЭРТ ингэтлээ шалдаа буусан юм гэж үү?!
Энд дарж Монгол төгрөгийг хэрхэн худалдаж байгааг харна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!