Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Олимп, тив, дэлхий аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн баг, тамирчид баярын жагсаалд оролцоно

ikon.mn
2025 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Д.Сүхбаатарын талбайд

09:00 цагт “Монголын тамирчдын өдөр”-ийн арга хэмжээ болно. Олимп, тив, дэлхий аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн баг, тамирчид баярын жагсаалд оролцож, цэцэг өргөнө.

Чингис хаан Үндэсний музейд

09:00 цагт XX зууны Монголын түүхэнд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн гүйцэтгэсэн үүрэг сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж, "Өв сургамж" тусгай үзэсгэлэнг дэлгэж байна.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.

ХӨСҮТ-д

11:00 цагт Халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

ОБЕГ-т

11:00 цагт Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл өгнө.

Skywing Center-д 

17:30 цагт Монгол Улсад кино урлаг үүсэж, хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Кино урлагийн зөвлөл болон "Кино гүүр хөгжлийн холбоо" НҮТББ хамтран зохион байгуулж буй "Хархорум-2025" олон улсын кино наадмын нээлтийн үйл ажиллагаа болно.