Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг 9 хоног баривчилж, 10 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэлийг хэвээр үлдээв

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 6 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан нарт холбогдох зөрчлийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, шийдвэрээ гаргажээ. 

Давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн талаар дараах тайлбарыг гаргажээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тайлбарт "Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нар нь “Олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдыг үл хүндэтгэсэн, мөн хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” зөрчилд тус тус холбогдсон.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн 2025/ЗШ/10775 дугаар шийтгэврээр зөрчилд холбогдогч Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарын “Олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдыг үл хүндэтгэсэн” зөрчилд нь 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 9 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. 

Давж заалдах шатны шүүх зөрчилд холбогдогч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан “баривчлах шийтгэлийг 100 нэгжээр торгох шийтгэл болгон хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд, зөрчилд холбогдогч нар нь цахим орчинд шууд дамжуулалт хийх үеэрээ хоорондоо удаа дараа зохисгүй үг хэллэг хэрэглэн, зүй бус үйлдэл гаргах зэргээр хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэсэн зөрчлийн шинж, зөрчил үйлдсэн нөхцөл байдал болоод тэдгээрийн хувийн байдал зэрэгт оногдуулсан баривчлах шийтгэл нь тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв" гэсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ХАХА
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.179.43] 2025/6/26
Z
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.43] 2025/6/26
KHuj@@ n@miin tr@lluud l c@m bichdiin bndoo
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.236] 2025/6/26
Одоо дээд шүүхэд ханд😂
0 | 0 Хариулах
kkk [14.1.81.170] 2025/6/26
Энэ өөрийгөө гоё гээд бодцон Мөнхэрдэнэ гэгч хулгайя луйварчид гардаг гэр бүл монголд эднийхээс өөр байхгүй шүү Залхаж бн чад хийвэл баярлах хүмүүс зөндөө бн ккк
3 | 1 Хариулах
Зочин [66.181.182.175] 2025/6/26
юнителын 5ж нет арай удаашруулцан уу гүй юу
0 | 0 Хариулах
КОСТРУУЛ❗ [202.126.90.195] 2025/6/26
Таарсан 2 таар шуудай
0 | 1 Хариулах
Зочин [66.181.191.226] 2025/6/26
monherdene geed mudakaas chini bolj humuus hohirch bgaashdeee.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.60] 2025/6/26
ene monkherdenees toriin alban haagchid aigaad gololzood ym helj chadahgui ym saya hamgiin suuld erdenetiin hural deer sogtuu live hiigeed baihad tsagdaa duudsan busdar gololzood doromjluulaad asuusan ymandni hariulaad baihiin avilgal ariin haalgaar ajild orsomn bolohoor ter baihdaa
0 | 0 Хариулах
Munhtsetseg [202.55.188.98] 2025/6/26
Munhtsetsegiig sain hvmvvjvvlmeer niigemshvvlmeer bnaa 2 Jil tas suulgaj baij niigemshih adgiin shaar hvnii hog bhaa end tend ochij hvniig shantaajilhaas uur yu ch hiihgvi konsul bhdaa mashinii hulgai hiisen nowsh
0 | 1 Хариулах
Зочин [66.181.182.175] 2025/6/26
яаж зодохоороо тэгж гоё зодсон гэнэ үү.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.84] 2025/6/26
Chini hen bh hamaguie irgediig toloolj bj ymarch tolovshilgui hun ylgaj haritssan yvahgui hun bnle 28ond burmoson zailuulah htei
1 | 0 Хариулах
sdfa [66.181.161.179] 2025/6/26
зөв. Даварсан юмнуудыг ингэх л хэрэгтэй. Эзэн хаад байсан бол ийм юмнууд аль хэдийнэ хядуулчихсан байх байсан
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.215] 2025/6/26
Дааганаас унаад үхдэггүй, дарвагараасаа болж үхдэг гээд үг байдаг бил үү. Одоо үед чинь хэт их орчин үеийн лайвчин болох гээд л шорон наагаад байхаар болж байгаа юм байна. Дээхэн үед нийгмийн хэв журам алдагдуулж танхайрсан гээд хэд баривчилдаг байсан бол одоо соошилаар танхай лайв хийгээд л сайн дураараа баривчлагддаг болж дээ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.70] 2025/6/26
Ер нь бол логик талаасаа харахад өөрөө гүйж очиж камер барьж хэрүүлийг санаатайгаа эхлүүлж өдөж хоргоосноороо Мөнх-Эрдэнэ илүү шийтгэл авах ёстой баймаар юм. Ямар ч хорхойг оролдоход атийна, ЭЖ зүгээр хариу үйлдэл үзүүлсэн. Хуульчид юу гэж бодож байна?
9 | 0 Хариулах
Justice [122.201.31.222] 2025/6/26
Зөв гэж бодож байна
1 | 0 Хариулах