Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Арьяабал хийдийг үзэж явсан япон жуулчны түрийвчтэй мөнгийг хулгайлсан этгээдийг илрүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Арьяабал хийдэд эд зүйл хулгайд алдагдсан хэргийг илрүүлснийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ.

Тодруулбал Япон улсын иргэний 57 мянган иен, 90 мянган төгрөгтэй түрийвчийг нэр бүхий хийдийг үзэж байх үед нь хулгайлсан гэх дуудлага мэдээлэл Налайх дүүргийн цагдаагийн газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан гадаад улсаас манай оронд аялж буй жуулчдын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдэл ихээр бүртгэгдэж байна.

Иймд энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд, жуулчдын аюулгүй байдалд анхаарал хандуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэн сэрэмжлүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалав.