Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ариг банк Силк Рөүд /Silk road/ орон сууцны төсөлтэй хамтран ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Худалдааны салбарыг дэмжигч Ариг банк Номин Холдинг ХХК-аас хэрэгжүүлж буй Силк Рөүд орон сууцны төсөл дээр зээлийн үйлчилгээ үзүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээ зурагдсанаар харилцагч, үйлчлүүлэгчид Улаанбаатар хотын А зэрэглэлийн байршилд баригдаж байгаа өндөр зэрэглэлийн цогцолбор хотхонд таатай нөхцөлөөр орон сууц худалдан авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Хамтын ажиллагааны гэрээнд зааснаар Ариг банкны сарын 1.3%-ийн хүүтэй, урт хугацааны зээлээр Silk Road Residences төслийн хотхонд орон сууцтай болох боломжтой юм.

Зээлийн нөхцөл:

📌 Урьдчилгаа: 20%
📌 Сарын хүү: 1.3 - 1.35%
📌 Хугацаа: 20 жил хүртэл
📌 Зээлийн хэмжээ: Худалдан авч буй орон сууцны үнийн дүнгээс хэтрэхгүй байна.

Харилцагч энэхүү орон сууцны төслийн талаар тус төслийн SilkRoadResidences орж авах бол харин зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ариг банкны 70701001 дугаараас аваарай.

ХУДАЛДААНЫ САЛБАРЫГ ДЭМЖИГЧ | АРИГ БАНК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.