Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан ойн түймрийг 196 хүн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, бүрэн унтраалаа

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
ОБЕГ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан гурван ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд тус сумын Цөх багийн “Хазай” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өнөөдөр 15:20 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар хангаж, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, сумын мэргэжлийн ангийн нийт 196 хүн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээлэв.

Улсын хэмжээнд 2025 он гарснаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 128 удаагийн ой хээрийн гал түймэр бүртгэгдээд байгаа юм. 

Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул иргэд та бүхэн аялж, амарч зугаалж явахдаа анхаарал болгоомжтой байж, түймрийн аливаа эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.