Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар сарын 27-30-нд шөнийн цагаар зам хаах БАЙРШИЛ

ikon.mn
2025 оны 6 сарын 26
IKON.MN

Олимпын гудамжнаас Гэндэнгийн гудамж руу эргэх уулзвараас буюу Гэрлэх ёслолын ордны урд талаас Япон улсын ЭСЯ-ны уулзвар хүртэл угсралтын ажил хийхээр товлогдсон тул авто замын хөдөлгөөнийг шөнийн цагаар түр хугацаанд хаана. 

зураг
 

Зам хааж угсралтын ажил гүйцэтгэх хугацаа: 

Зургаадугаар сарын 27-ны шөнийн 22:00 цагаас зургаадугаар сарын 28-ны өглөөний 06:00 цаг хүртэл, зургаадугаар сарын 28-ны шөнийн 22:00 цагаас зургаадугаар сарын 29-ний өглөөний 06:00 цаг хүртэл, зургаадугаар сарын 29-ний шөнийн 22:00 цагаас зургаадугаар сарын 30-ны өглөөний 06:00 цаг хүртэл.

зураг
 

Энэ хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.