Тус оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд хаагдсан хэдий ч иргэд 2000-аад оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн ба нийт 73,9 га талбайтай байна.
Самбалхүндэвийн буюу нийслэлийн иргэдийн нэрлэж заншсанаар 70 давхрын оршуулгын газрыг үе шаттайгаар чөлөөлж, Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр 2021 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн.
2021-2024 онд тус оршуулгын газрын 10 га талбайг хэсэгчлэн чөлөөлж, 14,323 шарилыг нүүлгэн шилжүүлж чандарлан шинээр байгуулсан Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн суварга болон хөрсөнд буцаан залсан байдаг.
Нийслэлийн зүгээс 2025 онд төслийн 2 дахь шатыг 1 га талбай дээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ.
Товлосон талбай дахь булш, бунхны тооллогын дүнг www.sambalkhundev.mn нээлттэй цахим мэдээллийн санд байршуулсан байна.
Дээрх хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандрыг Самбалхүндэв оршуулгын газар дахь Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах нийтийн Суваргад залах юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 72100101 дугаараас лавлана уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!