Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш нийслэлийн хоёр байршилд авто замын хөдөлгөөнийг хаана

Б.Манлай
2025 оны 6 сарын 26
iKon.MN

Нийслэл хотод үргэлжилж буй дулааны шугамын болон авто замын засвар, шинэчлэлийн ажлын үеэр маргааш хаагдах замуудын мэдээллийг хүргэж байна.

“Нарлаг” худалдааны төвийн зүүн талаас 6-р бичил хороолол буюу 28 дугаар сургуулийн баруун тал хүртэл дулааны шугамын ажил гүйцэтгэж байгаа тул 1000 нэрийн барааны худалдааны төвийн баруун урд талаас Өргөө кинотеатрын урд талын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 27-ны өдрийн 22:00 цагаас зургаадугаар сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана.
зураг
 
Хан-Уул дүүрэг, 1, 2, 20-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Алтарганын уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг зургаадугаар сарын 27-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 29-ний 12:00 цагийн хооронд хааж, авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэнэ.
зураг
 

Энэ хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс