Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн зээлийн амь насны даатгал

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

2025 оны статистикаас харахад ипотекийн зээлийн дундаж хугацаа 18 жил, зээл олгосон дундаж хэмжээ 150 сая төгрөг байна.

Энэ хугацаанд зээлдэгчид ямар эрсдэл тохиолдох магадлалтай вэ?

Бидний эргэн тойронд зүрхний шигдээс, тархины цус харвалт, хавдар гэх мэт өвчний шалтгаанаас болж ойр дотнын хүнээ алдсан гэх кэйс олонтоо тохиолддог. Үүнийг ч тоо баримт батлан харуулдаг. 2024 онд л гэхэд 10 хүн тутмын 8 нь өвчний улмаас хорвоог орхисон бол гэмтэл, хордлого, гаднын шалтгааны улмаас үлдсэн 2 нь амь насаа алдсан. Тэгэхээр өвчний улмаас нас барах эрсдэл 4 дахин их байгааг харж болно.

Монгол эрэгтэйчүүдийн 53%, эмэгтэйчүүдийн 24% нь ид хөдөлмөрийн насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэсэн харамсалтай тоо мэдээлэл байдаг. Харин ипотекийн зээл хүсэгчдийн дундаж нас 30 байгаа нь дээр дурдагдсан тоо баримтад илүү санаа чилээх нөхцөл болж буй.

4 дахин их тохиолдох магадлалтай эрсдэлээс зээлдэгч хамгаалагдаж чадаж байгаа юу?

Зээл авч буй иргэдийг барьцаа хөрөнгийн даатгал болон зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалд хамруулдаг.  Ингээд харахад давагдашгүй хүчин зүйлээс орон сууцаа болон өөрт тохиолдох гэнэтийн эрсдэлээ бүрэн хамгаалсан мэт санагдаж болох. Гэвч угтаа та ердөө “үйлдвэрлэл, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол”-д буюу уг 5 шалтгааны улмаас амь нас, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд зээлийн үлдэгдлээ даатгалын компаниас гаргуулах боломжтой.

Гэвч Өвчний улмаас нас барсан тохиолдолд бид зээлийн үлдэгдлээ ар гэртээ үлдээж байгаа гэсэн үг юм. Харин гэр бүлийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэгч амь насаа алдахад 4 өрх тутмын 1 нь ядууралд өртөж, зөвхөн зээлийн үлдэгдэл гэх асуудлаар хязгаарлагдахгүй, орох оронгүй гудамжинд гарах нөхцөлд хүрдэг.

Тэгвэл өвчний улмаас нас барсан тохиолдолд зээлийн үлдэгдлийг хэн хариуцах вэ?

Хариулт бол зээлдэгчийн амь насны даатгал. Зээлдэгчийн амь насны даатгал нь зээлдэгч ямар ч шалтгааны улмаас амь насаа алдсан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд зээлийн үлдэгдлийг тань даатгалын компани барагдуулах юм.

Товчхондоо ямар ч төрлийн өвчин, ангилал заахгүйгээр бүх төрлийн гэнэтийн осол, хөдөлмөрийн чадвар алдлалтын үед зээлийн үлдэгдлийг даатгалын компани барагдуулах юм. Энэ даатгалын хураамж нь 30 настай 100 сая төгрөгийн зээлтэй хүний хувьд сард 23.000 төгрөг байна. Сарын 23.000 төгрөгөөр орон сууцаа зээлийн үлдэгдэлгүй өвлүүлэх боломж гэсэн үг юм. 

Бодит жишээ дурдахад 2023 онд нэгэн зээлдэгч ажлын байран дээрээ ажлаа хийж байх үедээ гэнэт нас барж ар гэрт нь 70 сая төгрөгийн зээлийн үлдэгдлийг барагдуулах шаардлага үүссэн. Гэвч амь насаа алдсан иргэн дээр дурдагдсан 5 гэнэтийн ослын эрсдэлийн улмаас бус урт хугацааны туршид үргэлжилсэн цусны даралт ихсэх өвчний улмаас амь насаа алдсан болох нь тогтоогдсон тул зээлийн үлдэгдлийг Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалаас барагдуулаагүй. Харин зээлдэгчийн амь насны даатгалтай бол зээлийн үлдэгдэл 70 сая төгрөгийг даатгалын компани бүрэн хариуцаж, орон сууцыг зээлээс бүрэн чөлөөлөх нөхцөл бүрдэх байсан аж. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.