Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Шижир: Засгийн газар сүүлийн хоёр жилийн хугацаанд ₮31 тэрбумаар мэдээлэл сурталчилгааны ажил хийлгэсэн байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:52 2025/06/25

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир "Сангийн яамнаас гаргасан бусдаар гүйцэтгэсэн ажил үйлчилгээ гэх төлбөр хураамж дотор сүүлийн хоёр жилийн хугацаанд мэдээлэл сурталчилгааны ажил гэдэгт 31 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Жишээлбэл Сангийн сайд 2024 онд 146 сая төгрөг, сонгуулийн өмнөх жил буюу 2023 онд 231 тэрбум төгрөг, шадар сайд 2024 онд 1.6 тэрбум төгрөг, 2023 онд 268 тэрбум төгрөг зарцуулсан.

Гэтэл сонгуультай жил мөртлөө Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо 28 сая төгрөгийн мэдээлэл сурталчилгааны зардал гаргасан. Нэгтгэсэн дүнгээр сүүлийн хоёр жилийн хугацаанд 31 тэрбум төгрөгөөр Засгийн газар мэдээлэл сурталчилгааны ажил хийлгэжээ. Тухайн үед албан тушаалтай байсан сайд нар төсвийн мөнгөөр сонгуульд зориулж өөрийн сурталчилгаагаа хийлгэсэн гэсэн үг. 

Хэдийгээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг цомхотгож байгаа ч гэсэн иймэрхүү урсгал зардлуудыг сайн хянах ёстой. Төсвийн мөнгөөр өөрийгөө сурталчилдаг, хурал зөвлөгөөн хийдгийг Ерөнхий сайд Г.Занданшатарын үед таслан зогсоохыг хүсэж байна" хэмээн ярив.

14:36 2025/06/25

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд тусгаснаар:

  • Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах буюу тус хуулийн 1 дүгээр зүйлд заасан Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, 20 минутын хот Үндэсний хорооны даргатай холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгох,
  • Үндэсний баялгийн сангийн асуудал, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах нэгдсэн бодлого, төрийн бүтээмж, нээлттэй засаглалын түншлэлийн асуудал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын,
  • хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудлыг Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын,
  • хилийн бүс дэх тээвэр, ложистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг Сангийн сайдын;
  • хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх бодлого зохицуулалт, авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын эрхлэх асуудалд тус тус хамааруулахаар заажээ.

шууд үзэх: 

https://www.facebook.com/100064382633728/videos/1237700441235274