Уншиж байна ...
Зураг
Зураг

"ТЭЦ-III"-ын арын уулзварыг өнөөдөр орой хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, "ТЭЦ-III"-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл борооны ус зайлуулах шугам угсарна. Энэ хүрээнд тус уулзварыг өнөөдөр/2025.06.25/ орой 23:00 цагаас хааж, маргааш буюу зургаадугаар сарын 26-ны 06:00 цагт нээнэ.

Тус авто замын зорчих хэсэгт сэтлэгээ хийж борооны ус зайлуулах шугам угсрах ажлыг гүйцэтгэх юм.

Үүнээс гадна Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр орой 22:00 цагаас зургаадугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

зураг
 

Иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс