Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Новотел зочид буудлын 4 давхарт
09:00 цагт Монгол, Солонгосын хамтарсан дараагийн цар тахлын бэлэн байдлыг хангах чиглэлээр хурал болно.
Төрийн ордонд
10:00-13:30 цагт Байнгын хороодын хурал болно.
14:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.
МҮЭ-ийн холбооны байранд
11:00 цагт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны XXIV их хуралтай холбогдуулан цаг үеийн асуудлаар МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлөөс хэвлэлийн хурал зохион байгуулна.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан 2025” үзэсгэлэн 2025 оны долдугаар сарын 3-10-ныг дуустал Чингис хаан үндэсний музей дээр болно. Үзэсгэлэнд урилгаар Япон улсын Цог жавхлант эзэн хаан ирж үзэх талаар зохион байгуулагчид мэдээлэл өгнө.
УДБЭТ-ын фоейнд
12:00 цагт П.И Чайковский "ХУНТ НУУР" балет УДБЭТ-ын тайзнаа тавигдсаны 50 жилийн ойд зориулсан хэвлэлийн хурал болно.
Төв цэнгэлдэх хүрээлэнд
17:00 цагт Бөхчүүд шинэ зүлэг дээр нэгдсэн бэлтгэл хийнэ.
"Brussels Belgian beer cafe"-д
19:00 цагт "Камертон" хамтлаг 30 жилийн ойн тоглолтынхоо хэвлэлийн бага хурлыг өдөрлөг хэлбэрээр зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!