Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шүхрээр бууж байсан хоёр хүн унаж нас баржээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 6 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүхрээр бууж байсан хоёр иргэн унаж нас барсан харамсалтай хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарсан байна. 

Зургаадугаар сарын 21-ны Бямба гарагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу "Ургах наран" хорооллын урд талын уулнаас манай улсын иргэн БНСУ-ын иргэний хамт шүхрээр буух явцдаа унаж, хоёулаа нас барсан гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө.